Monday, September 28, 2009

RUNDLL error

өнөөдөр манай нэг найз сомпьютер асахгүй болчлоо үзээд өгөөч гэлээ л дээ. очоод үзэхэд bios уншиж дуусаад систем ачаалагдаж эхлэнгүүтээ саарал дэлгэц гараад таг болчихоод байв. тэгэхээр нь safe mod-r орж үзэхэд зүгээр ажиллаж байна.тэгэхээр нь яадаг ч байсан техник хангамжийн асуудал биш программ хангамжийн асуудал байна гэж дүгнэлтэнд хүрвээ. ком-г нь нэлээд олон удаа restart хийсний дараа windows vista маань нэг юм нээгдлээ(thanks for god kkk....).тэгээд ачаалагдангуутаа дэлгэцэнд ийм алдаа шидэж байна. Error loading C:\Windows\TEMP\msxm192z.dll Access is denied
за яадаг ч байсан windows-н нэг dll файл нь гэмтэж дээ гэж бодлоо. тэгээд яагаад юуны учир гэмтдэг билээ гээд жоохон хайгаад үзсэн чинь нөгөө гайтай trojan-gen гэмтээдэг байх нь ээ. манай найз интернэтийн туршлаггүй хэрэглэгч болохоороо хаа нэг газраас энэ этгээдийг чирч авчирсан бололтой. ямар нэг free programms эсүүл сурталчилгааны цонх эд нараас авсан байх. тэгээд засдаг баатар болоод өөрт байсан trojan-remover гэдэг программаар өнөөх гайтай trojan-г устгав өө. тэгээд нэгэнт гэмтсэн файл(DLL) ийг засах хэрэгтэй боллоо. энэ ч яахав амархан DLL засдаг repair хийдэг программ интернэтээр дүүрэн байна лээ. гэхдээ мэдээж аюулгүйг нь сонгох хэрэгтэй. ер нь би opensource-уудын тухай хэлээд бичээд байгаа нь ийм аюулаас та бүхнийг сэрэмжлүүлэхийн үүднээс шүү дээ. цаашаагаа opensource free programm-уудын аль аюултай аль ашигтай талаар илүү их мэдээллийг хүргэх болно оо. хүндэтгэсэн Sm@LLHeLpeR

No comments:

Post a Comment