Sunday, September 27, 2009

open source программуудын тухай

Үнэгүй программ хангамжуудыг манайхан их ашигладаг. Үнэхээр ч сүүлийн жилүүдэд маш сайн үнэгүй программ хангамжууд гарч байгаа болохоор хэрэглэхгүй байх ч аргагүй болж байна. 7-zip, winamp, Linux, mozilla гээд тоочоод байвал дуусахгүй жагсаалт гарч ирнэ.
эдэн дотор үнэхээр шалгарсан сайн программ хангамж ч байна. гэхдээ яаж ялгах вэ? хэрэглэж үзэж эсхүл чанартай сайн гэсэн тодотголтой болсон хойно нь уу?тэгээд хэрэглэж үзэж байна гээд компьютерээ эвдчихвэл яана!!!жишээ нь: танд устсан файл сэргээдэг программ хангамж хэрэгтэй боллоо гэж бодоё. танд бэлэн программ хангамж байхгүй яаралтай хэрэг болсон тул www.google.com оос нэгэн үнэгүй программ хангамж татаад авлаа. тэгээд файлаа сэргээх гээд программаа ажиллуулж байтал энэ программ маань таны хатуу дискийг эвдчихвэл яах вэ?
хариуцлагыг нь хэнд тооцох вэ?та өөрөө л хохироод үлдэх болно. гэхдээ үнэгүй программ хангамжууд бүгд тийм аюултай муу биш. тиймээс та бүхэнд тус болоё гэсэн үүднээс хамгийн сайн шилдэг гэсэн тодотголтой үнэгүй программ хангамжуудыг танилцуулж байна. эдгээр программ хангамжуудыг олон сая хэрэглэгч хэрэглэж үзсэний үндсэн дээрээс сайн гэсэн үнэлгээг авсан юм шүү.

SECURITY-хамгаалалтын тал дээрх үнэгүй программ хангамжууд:
1. avast home edition versions:

www.avast.com -сайтнаас та үнэгүй татаж болно. энгийн хийцтэй, хүчин чадал бага шаарддаг хамгийн гол нь таны компьютерийг boot нээс нь scan хийдэг 64 битэд тохирч ажиллах чадвартай. хэрвээ та илүү хамгаалалтыг хүсвэл тодорхой мөнгө төлөөд avast professional хувилбарыг нь авах боломжтой.
2.AVG AntiVirus Free Edition versions:


энэ программ хангамжийн талаар хүмүүс нэлээд ам сайтай байдаг. өөртөө нэмэлт галт хана болон spyviewer тэй.өөрийн дэлгэцийг удирдлагын болон туршилтын төв болгон 2 хуваадаг онцлогтой.орж гарч байгаа интернэт шууданг шинжилдэг. xp болон vista үйлдлийн систем дээр саадгүй ажилладаг.update хийх боломжтой. мэдээж үнэтэй хувилбараасаа зарим нэг зүйл дутуу ч гэсэн үнэгүй сайн хамгаалалтын программ хангамж болж чадсан.


дараагийн бичлэгтээ энэ сэдвээ үргэлжлүүлнэ ээ. to be continued...............................................

No comments:

Post a Comment