Sunday, September 27, 2009

opensource үргэлжлэл

4. ZoneAlarm
www.zonelabs.com-s дэлгэрэнгүй мэдээлэл болон татаж авч ашиглах боломжтой.
энэ программ нь Галт Хана гэдгийг ихэнх хэрэглэгчид маань мэдэх байх. галт хана программууд дотроо нэлээд нэр хүндтэй.гэвч үнэгүй хувилбар нь албан ёсны үнэтэй хувилбараасаа нэлээд олон боломжоор дутуу байдаг нь жоохон харамсалтай. харин үнэтэй хувилбарыг ашиглавал та хүчин чадлыг нь бүрэн дүүрэн мэдрэх болно. Гэхдээ галт ханагүй байснаас үнэгүй хувилбарын галт ханатай байсан нь хамаагүй дээр байх нь илэрхий.

5. ComoDo FireWaLL
www.comodogroup.com
Үнэгүй мөртөө маш сайн FireWall гэдэг тодорхойлолттой. интернэт болон дотоод сүлжээний оролт гаралтыг сайн хянаж чаддаг. түүнийг байхад программууд гадагшаа хандаж сүлжээнд нэвтэрч чадахгүй. таны зөвшөөрөлгүйгээр унтраах зогсоох тасалдуулах боломжгүй.үнэтэй үнэгүй бусад программ хангамжуудаас илүү гэсэн нийт хэрэглэгчдийн үнэлгээг авсан байна.





6. McAfee Site Advisor
us.mcafee.com
та ямар нэгэн сайтруу ороход тэр сайтанд чинь таны мэдээллийг хулгайлах, таныг хорлох хортой кодууд байж болно.тэгэхээр энэний эсрэг программ хангамжууд олон байдагийн нэг нь McAfee Site Advisor юм.таны зочилж байгаа сайт дотуур тэнээд элдэв хортой код бий эсэхийг шалгана. хэрвээ зурагт үзүүлсэн шиг анхааруулах тэмдэг гарах, улаан туг өргөх зэрэг шинж тэмдэг илэрвэл уг сайтыг хурдхан хаах хэрэгтэй. ажиллаж байхдаа тийм ч их хүчин чадал шаардахгүй учир шалгаж байгаа нь танд мэдрэгдэхгүй. гэхдээ www.google.com хайлтаас гарч ирдэг сайтууд ихэвчлэн шалгагдсан байдаг тул та хайлтаар гарч ирсэн сайт болгоныг шалгаад байх хэрэггүй юм.

No comments:

Post a Comment