Friday, November 20, 2009

XP-н нууцаас цуврал №1

одоо манайхан vista, seven зэрэг орчин үеийн цонхнуудын системийг өргөн хэрэглэдэг болжээ. тэр хирээрээ машиных нь үйл ажиллагаа нь ч сайжирч байна. гэхдээ xp хэрэглэдэг үнэнч хэрэглэгч нартаа зориулаад уг цувралыг бичихээр шийдлээ. зарим нэгэн нь за одоо xp-н нууцаар яадаг байна аа илүү төгс үйлдлийн системүүд гарчихаад байхаад гэх байх. гэхдээ мэдлэгт дусал нэмэр хэн нэгэнд үнэхээр хэрэг болох ч юм билүү. туршлагатай хэрэглэгч нар ихэнх нь мэдэх зүйлүүд байж магадгүй л юм. за ингээд олныг нуршилгүй цуврал нэгээ эхэлье гэж.

XP-д файл хуулахад:
та өмнө нь windows xp дээр файл хуулж байхад давхардсан сонголт гарч ирэхэд "yes to all" гэсэн сонголтыг хийж байсан л байх. ялангуяа үсгийн фонт хуулахад их тохиолддог шүү дээ. мэдээжийн хэрэг дахин дарж хуулна гэдэг цаг алдана. дарж хуулахгүй гэхээр давхардах бүр дээр "no" гэсэн соонголтыг хийх хэрэгтэй болно. их хэмжээний файл хуулж зөөж байгаа тохиолдолд бас л багагүй цаг үрнэ шүү. тэгвэл энэ асуудлыг xp-шийдэж чаддаг байна. яаж вэ?
файл хуулах явцад эхний давхардсан файлыг хэрхэхийг асуух цонх гарч ирэнгүүт Shift дарж байгаад no гэсэн сонголтыг сонгоно оо. энэ нь дараагийн давхардсан файл дээр автоматаар no сонголтыг хийгээд явна. ингээд л алдаад байсан цаг хугацаагаа эсүүл no гэж товших хурууны ядаргаанаас саллаа шүү дээ. хуулах хурд чинь хурдаслаа. одоо хуулаад байж дээ хэхэхэ.

No comments:

Post a Comment